Ажил дээрээ баяр
баясгалантай байхад тийм ч хэцүү биш. Та зөвхөн дараах алхмуудыг мэдэж авах
хэрэгтэй.
Нэгэн уншигч надад хандан аз жаргалтай амьдрах маш олон янзын жор байдаг
гэж хэлж байсан. Тэгвэл бусадтай адил ажил дээрээ хэрэгжүүлж болох миний
мөрддөг дараах алхмууд бий.
1. Өөрийгөө бусадтай бүү
харьцуул: Хүн бүр янз бүрийн орчинд өсч,хүмүүжиж, өөр өөрсдийн
гэсэн амьдралын аялалыг удирдаж яваа шүү дээ. Та хүн бүрийг амьдралдаа ямар
“аяллаар” явж ирснийг мэдэхгүй учраас өөрийгөө бусадтай харьцуулах нь цагийн
гарз л гэсэн үг.
2. Өөрийнхөө хянаж
чадахгүй зүйлсийн төлөө бүү шанал: Эдийн засаг, зах зээл,
бусдын хийж болзошгүй үйл хөдлөлүүд гэх мэт бусад зүйлсийн тухай мэдэх нь
чухал байж болох ч таны өөрийнхөө анхаарч, хянавал зохих зүйлс бол 1) таны
өөрийн бодол санаа 2) таны өөрийн үйл хөдлөл юм.
3. Өөрийнхөө хэмжээ
хязгаарыг мэддэг байх: Заримдаа таны ажил таны ертөнцөд хамгийн
чухал зүйл мэт санагддаг байж болох юм. Харин та ажлынхаа аясаар хувийн амьдрал
болон хүрээллээ баллах алхмууд хийгээд байвал өөрийгөө л баллаж байна гэсэн үг.
Үргэлжлэлийг эндээс: http://biznetwork.mn/