Шинэ жил угтсан шагналын үнэ цэнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Шинэ жил угтсан шагналын үнэ цэнэ

Чингис хотоор шуугианаа үргэлжлүүлсэн өчигдрийн /XI.18/ жиргээ өглөөний мэндээр эхэллээ. Засгийн газраас иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр төрийн үйлчилгээг хүргэж эхэлсэнтэй холбогдуулан ТҮЦ машинууд ажиллаж эхлээд буй.  Иргэн тодорхойлолт бусад мэдээллээ ТҮЦ машинаас авах болсон бөгөөд орон нутагт ТҮЦ машиныг байрлуулахаар болсон байна. Энэ талаар УИХ-ын дарга Zandaakhuu Enkhbold @enkhboldz “Хvнд суртлыг арилгагч "Терийн vйлчилгээний цахим" ТVЦ машин аймгуудын тев рvv ачигдахын емне, 25-нд нээгдэнэ” гэсэн байна. Энэхүү жиргээ олон болжморуудад мэдээлэл хүргэж, цааш дамжуулсан байна. УИХ-ын даргын хэлснээр энэ сарын 25-аас эхлэн орон нутагт ТҮЦ машинууд ашиглагдаж эхлэх юм байна.

УИХ-ын гишүүний суудалд ангийн нөхдөөсөө хожим суусан, зөвлөхөөс гишүүний сэнтийд заларсан эрхэм бол Г.Батхүү. Түүний хувь эзэмшдэг АПУ компанитай холбоотой мэдээлэл твиттерт олон дамжуулалт хийсэн. Тодруулбал, жиргээч Б.Амандых @Amandikh “Г.Батхүү гишүүнээ та энэ АПУ-гийн хашаагаа татаад явган хүний зам тавихад туслаач өөрийг нь хартал #РТ хийгээрэй http://t.co/mrPr7Qccwu” гэсэн жиргээ байсан юм. АПУ компанийн  хашаа нь явган хүний зам тавих боломжийг хаагаад байгаа учраас ийнхүү жиргээч маань сануулсан байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам шинээр байгуулж, соёлын өв болоод спортод тусгайлан анхаарах үүрэг өгсөн. Гэвч сүүлийн жилүүдэд уул уурхай хөгжихийн хирээр соёлын өвийн нэг болох буган чулуу, хөшөө дурсгал, хадан дээрхи сүг зураг устан үгүй болж байгааг нэгэн жиргээч онцолсон байна. Тэрээр, “Бүхний анхааралд.Тракторын дугуйнд монголын хамгийн тод дүрслэлтэй буган чулуу бүхий соёлын өв дарагдсан байна. http://t.co/ZMyJX8Lp7Y” энэ асуудлыг олны анхааралд оруулж, хариуцсан яамдад нь “хов хүргэх” шаардлагатай гэдгийг сануулсан. Энэ жиргээг олон болжморууд дэмжиж байсан бөгөөд мөн л олныг дагуулсан жиргээгээр тодорсон юм.

Сүүлийн үед жиргээчдийн дунд хамгийн их асуудал үүсгээд байгаа сэдэв бол  эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн салбарт болж буй, эмч нарын хандлага, даргынхаа томилгооноос бож, ажил хаясан гэмтлийн эмч нар гээд жиргээчдийн дунд маргаан, мэтгэлцээн үүсгээд байгаа тус салбарт дахин нэгэн шүүмжлэл дагуулав. Үүнийг жиргээч Б.Амандых @Amandikh “Чингэлтэй дүүргийн эмнэлгийн ор, шорон ч ийм байдаггүй шүү Н.Удвал сайдаа анхаарал хандуулах цаг болоогүй юм уу? http://t.co/kkEzLfac59” гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг салбартаа анхаарахыг сануулсан байх юм. Түүний оруулсан зураг нь Чингэлтэй дүүргийн эмнэлгийн ор бөгөөд хана нь цуурсан байдалтай байгаа нь тус эмнэлэгт шинэчлэл, засвар хийх шаардлагатай байгаа тухайн эмнэлгийн удирдлагууд болон салбар хариуцсан сайдад нь дуугахыг хүссэн байна.

Үдээс хойш Цирк шатсан талаархи мэдээлэл цахим ертөнцөөр шуугин тариад байсан ч энэ талаар жиргээч Asashoryu 第68代横綱朝青龍 @Asashoryu “Tsirk shataagyi gedgiig alban yosoor medegdej bn! RT pls shataah sonirhol bgaa yum bhda!!!!!” гэжээ. Цирк шатсан талаар мэдээлэл сүүлийн хоёр өдрийн турш гарсан бөгөөд энэ талаар худал мэдээлэл тарааж, олныг сандраах үйлдэл гаргаж байгааг жиргээч Дагваа маань хэлсэн байлаа.

Ингэж байтал Монголын залуучуудын холбооноос жил бүрийн шинэ жилийн өмнө Тэргүүний залуу алтан медал хэмээн цол олгодог бөгөөд үүнийг авахын тулд 289 мянган төгрөг төлөх ёстой гэсэн бичиг жиргээчдийн дунд тарав. Ямар нэг шагнал авахын тулд мөнгө төлж, авдаг гэсэн энэхүү мэдээлэл үнэн эсэх нь мэдэгдэхгүй ч жиргээчдийн дунд маш их шүүмжлэл дагуулж, болжморууд бие биедээ  тараах захиа болон хувирсан юм. Сар гаруй хугацаанаа дараа болох шинэ жил угтсан элдэв шагнал, урашмшууллын үнэ цэнэ ямар байдаг талаар жиргээчид санал солилцсон. Хэрэв мөнгөөр шагнал, урамшуулал авдаг бол шинэ жил угтсан шагналууд үнэ цэнээ алдаж эхлэх нь дээ.

Энэ өдрийн жиргээний халуун сэдвүүд МЗХ-ны мөнгөний “ажил”, шүүмжлэл, Цирк шатсан худал мэдээлэл гээд үйл явдлаар өрнүүн байлаа.

Тоймлосон: ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж