Грийнпийсийн идэвхитнүүдийг батлан даалтад суллав

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Грийнпийсийн идэвхитнүүдийг батлан даалтад суллав

ОХУ-д хоригдож буй байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэгч Грийнпийс / Greenpeace/ хөдөлгөөний 30 идэвхтэнийг өчигдөр /ХI.18/ батлан даалтанд суллажээ. ОХУ-ын шүүхээс Грийнпийс хөдөлгөөний идэвхитэн 18 орны 30 хүнийг батлан даалтанд сулласан аж. Гэхдээ ОХУ-ын шүүхээс Арктик Санрайз  хөлгийн радио оператор Австралийн иргэн Колин Рассел болон гэрэл зурагчин тус улсын иргэн Денис Синяков нарыг батлан даалтад суллахаас татгалзсан байна.

Хойд туйлд газрын тосны олборлолт хийхийг эсэргүүцэж, жагсаал хийхээр Баренцын тэнгист явж байсан Грийнпийсийн идэвхитнүүд өнгөрсөн есдүгээр сард “Арктик Санрайз”  хөлгийн хамт  ОХУ-ын талд саатуулагдан баривчлагдсан билээ. ОХУ-ын албаныхны зүгээс Грийнпийсийн идэвхтэнүүдийг баривчилсан шалтгаанаа түрэмгий аашилж, өдөөн хатгасан үйлдэл гаргасан хэмээн тайлбарласан юм. Харин олон улсын зүгээс ОХУ-ын үйлдлийг эрс буруушааж, идэвхтэнүүдийг суллахыг Ерөнхийлөгч Владимир Путианаас шаардаж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж