БНСУ-д амьдарч буй иргэд шатраар өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

БНСУ-д амьдарч буй иргэд шатраар өрсөлдөв

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас энэ сарын 17-нд тус улсад сурч, ажиллаж байгаа монголчуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээнийг Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, анхдугаар Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан иргэдийн чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, бие биеэсээ суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан аж. Тэмцээнд 13-70 насны 35 шатарчин оролцож эмэгтэй шатарчдаас Э.Нямдулам, эрэгтэй шатарчдаас Ж.Пүрэвдорж нар тэргүүн байр эзэлжээ. Шатрын тэмцээнд оролцсон нийт тамирчдаас хамгийн өндөр настай шилдэг тоглогчоор 70 настай Б.Бэхтөр, хүүхдийн насанд шилдэг тоглогчоор 13 настай Г.Чинсүлд нар шалгарчээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж