
Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсад шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны ойг тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү ойн арга хэмжээг угтаж УИХ-ын даргын ивээл дор орон даяар нээлттэй зохион байгуулдаг шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн болох гэж байна. Энэ сарын 23-24-ны өдрүүдэд орон даяар нээлттэй зохион байгуулах энэхүү тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх оны нэгдүгээр сарын 12,13-нд болох Монголын шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох аж. Шатрын спортыг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үүднээс тус тэмцээнийг УИХ-ын Тамгын газраас ивээн тэтгэж жил бүр зохион байгуулж байгаа юм байна.
С.СҮРЭН