Бразиль онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Бразиль онц байдал зарлалаа

Бразилийн газар тариалангийн бүс нутгуудад “Helicoverpa” нэртэй эрвээхэйн авгалдайнууд ихээр гарч ирсэнээс үүдэн Хөдөө аж ахуйн сайдын тушаалаар зарим мужид онц байдал зарласан байна. Бразилийн тариалангийн ургацанд маш их хор тарих өлсгөлөн авгалдайнуудтай тэмцэх ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах үүднээс энэхүү арга хэмжээг авахад хүрсэн аж.

Бразиль нь шар буурцаг, эрдэнэ шиш тариалалтаараа АНУ-ын дараа орох хамгийн том экспортлогч орон бөгөөд өлсгөлөн авгалдайнуудлаас болж ургац алдахад хүрвэл санхүүгийн хүндрэлтэй тулгарах гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж