Төсөл нь байхгүйгээс 800 тэрбум төгрөг буцжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Төсөл нь байхгүйгээс 800 тэрбум төгрөг буцжээ

Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ тамгаа авсан 84 мянган аж ахуйн нэгжээс 2012 оны байдлаар 20 мянга гаруй нь буюу 40 хүртэлх хувь нь үүд хаалгаа барьж үйл ажиллагаагаа зогсоожээ. Чухам ямар шалтгаанаар 20 мянга гаруй аж ахуй нэгжүүд үүдээ барьсан бэ гэхээр хийх ажлаа нарийн төлөвлөж, төслөө боловсруулж боловсруулж чадаагүйтэй холбоотой аж. Тодруулж хэлбэл, судалгаа шинжилгээ, төлөвлөлт хийлгүй, сэтгэл хөдлөл, багцаа баримжаагаар бизнес эхлүүлэх нь ийн дампуурахад хүргэдэг байна.  Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд 10, 20 тэр ч бүү хэл 50-100-н жилээр хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байж сая ажлаа эхэлдэг учир ихэнхи нь амжилт олдог.

Иймд өнөөдөр Монгол хүн бүр, аж ахуй нэгж байгууллага болгон, улсын хувийн гэлтгүй төсөл боловсруулж сурах зайлшгүй нөхцөл бий болжээ.  Монгол Улсын хэмжээнд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд төсөл нь байхгүйгээс нийт 800 орчим тэрбум төгрөг төсөвт буцсан байх жишээтэй. Хэрэв та төсөл бичиж боловсруулж мэддэг байсан бол энэ их мөнгөнөөс авах боломж бүрэн байсан гэсэн үг. 

Засгийн газраас жижиг, дунд бизнесийг нээлттэй  дэмжих болсон ч тэнцэх төсөл ховор байгаа. Тиймээс Удирдлагын академийн төслийн багийн ахлагч дэд профессор, доктор Г.Жаргал “Төсөл нь байвал төгрөг нь байна” сэдвээр энэ сарын 23-ны бямба гаригийн 14.00 цагт  Монголын хүүхдийн ордоны их танхимд ганцхан удаа лекц унших аж. Уг лекц төсөл бичих, хэрхэн санхүүжүүлэх арга ухааныг заахаас гадна төсөл нь байвал төгрөгийг хаанаас ч босгож болохыг хэлж өгөх юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж