
БНСУ-ы Сөүлийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын 18 эмч, сувилагч Монголд ирээд байгаа билээ. Тэд өчигдрөөс эхлэн манай улсын эмч нартай хамтран, Шастаны нэрэмжит гуравдугаар эмнэлэгт Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хяналтад байсан зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үзэж, оношилж байгаа аж. “Туул ротари” клубийнхэн “Хүүхдийн зүрх” төслийн хүрээнд тэдгээр эмч нарыг авчирсан бөгөөд энд байх хугацаандаа 10 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийх аж. Нэг хүүхдэд хагалгаа хийх зардал нь 20-30 мянган ам.доллар бөгөөд БНСУ-ын эмч нар сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй мэс засал хийж байгаа юм. “Туул ротари” клуб ирэх жилээс Монголын зүрхний мэс заслын эмч нарыг тус улсад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулахаар болжээ.
Н.ГЭГ