Мьянмарт Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.19-нд нийтлэгдсэн

Мьянмарт Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад /МХБНУ/ хийж буй төрийн айлчлал энэ сарын 18-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Нэй Би До хотын олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас МХБНУ-д хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин болон албаны бусад хүмүүс угтлаа. Угтах арга хэмжээний үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж