
Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ/-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс энэ өдрийг угтан нийслэлийн дүүргүүдийн алслагдсан хороололд амьдарч байгаа иргэдэд зориулж "Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ"-ний үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-нд, X хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт энэ сарын 19-ний өдөр, Баянгол дүүргийн 22, 23 дугаар хороонд энэ сарын 26, 27-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Санколл” өрхийн эмнэлэгт 21-ний өдөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Нова” өрхийн эмнэлэг, 11 дүгээр хорооны Хонхорын өрхийн эмнэлгүүдэд энэ сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд ажиллахаар болсон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22, 23 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд өчигдрөөс эхлэн ирэх сарын нэгний өдрийг хүртэл явуулын шинжилгээ үйлчилгээ үзүүлэх бол Чингэлтэй дүүргийн Салхитын “Ундрах ирээдүй” өрхийн эмнэлэгт арваннэгдүгээр сарын 18-22-ны өдөр ХДХВ-ийн халдвар илрүүлэх үйлчилгээг үзүүлэх аж. Эдгээр өдрүүдэд өглөөний 10.00-16.00 цагийн хооронд ирсэн хүн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна бичиг баримт шаардахгүй юм байна.
Г.ТУУЛ