Хэнтий
аймгийн ИТХ анх удаа нээлттэй хуралдаж, хүндэтгэлийн хуралдаан аймгийн
спорт цогцолборт өнөөдөр /11.18/ болж өндөрлөлөө. Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг
Чингис хот болгох төслийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, иргэдийнхээ санал
сэтгэгдлийг сонсч хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Чингис хот
болгох тогтоолыг гаргалаа.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Эдийн
засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн дархан
аварга Б.Бат-Эрдэнэ, Чингис хааны түүхэн цогцолбор төслийн удирдагч
“Цагаан шонхор” холдинг ХХК-ийн захирал Ч.Энхтайван, МУ-ын Ерөнхий
сайдын зөвлөх М.Хүдэрбаатар зэрэг төлөөлөгчид мөн Хэнтий аймгийн
удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, сумдын төлөөлөл, иргэд хөдөлмөрчид
үндэсний монгол хувцастайгаа хүрэлцэн ирж өргөнөөр оролцсон байна.
Энэхүү шийдвэрийг УИХ эцэслэн шийдвэрлэх юм.
Ш.ЧИМЭГ