
Энэхүү программд тус газраас зохион байгуулсан үйлчилгээний чанарын болон харилцааны сургалтад хамрагдсан, стандартын шаардлага хангасан жуулчны үйлчилгээний бүх төрлийн байгууллагууд өөрсдийн сурталчилгааг, соёл урлагийн байгууллагууд танилцуулга мэдээллээ байршуулсан юм.
Ухаалаг утастай иргэд Ulaanbaatar Official Travel Guide гэсэн нэрээр уг аппликэйшнийг татаж авч, Улаанбаатар хотын аялалын маршрутын бүхий л мэдээллийг аваарай гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.