
Арав гаруй хоног үргэлжилсэн Испанийн нийслэл Мадрид хотын цэвэрлэгээний ажилчдын ажил хаялт өчигдөр /ХI.17/ дуусчээ. Ийнхүү Мадридын цэвэрлэгээний ажилчид удаан хугацаанд хуримтлагдсан хур хогоо цэвэрлэх ажилдаа орсон байна. Мадридын хот тохижилтын компаниас 1000 гаруй ажилтнаа цомхотгож, 5000 гудамж цэвэрлэгчдийн цалинг хасахаар төлөвлөснөөс үүдэн цэвэрлэгээний ажилчдын эсэргүүцлийн ажил хаялт эхэлсэн аж. Эцэст нь Мадрид хот бүхэлдээ хогондоо дарагдсанаар хот тохижилтын компани дээрх төлөвлөгөөгөө цуцалж, ирэх 2017 он хүртэл цэвэрлэгээний ажилчдын цалинг хэвээр үлдээхээр болсон байна.