Марафон гүйлтийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Марафон гүйлтийн тэмцээн болно

Дархан-Уул аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Өөрийгөө ялах” марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 30-нд болно. Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Сүхбаатар хөгжил сан, Мобиком, Шри Чинмойн марафоны баг хамтран зохион байгуулах гэж байна. Тэмцээн дөрөв ба 21 км-ийн зайнд явагдах бөгөөд 4 км нь 17-оос доош, 17-50 нас, 50-аас дээш нас гэсэн гурван насны ангилалаар эрэгтэй эмэгтэй эхний гурван байрын нийт 18 тамирчныг  тодруулах бол 21 км нь 50-аас дээш, 50-аас доош гэсэн хоёр насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй 12 тамирчныг шалгаруулна. Тэмцээн “Дархан марафон” нэртэйгээр Дархан хотын 50 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа аж. Тиймээс хамт олноороо нийтийн биеийн тамир их спортыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, энэхүү марафонд хурдаа сорихыг зохион байгуулагчид уриалж байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж