
сарын 15-16-ны хооронд МУБИС, Архангай аймгийн багш нар “Хүүхэд нэг
бүрийг хөгжүүлэх” сургалтанд хамрагдлаа. Сургалтын талаар Архангай
аймгийн Багшийн сургуулийн математикийн багш Чимгээ ингэж ярилаа.
-Архангай аймгийн Багшийн сургуулиас хэдэн багш ирсэн бэ? Сургалт хэр үр дүнтэй байна?
-Архангай
аймгийн Багшийн сургуулиас таван багш ирсэн. Энэ сургалт өмнөх
сургалтуудаас маш онцлогтой болж байна. Эргээд оюутан болсон мэт
сэтгэгдэл төрж байна. Өмнө нь зохиогдсон сургалтууд ихэвчлэн лекц
байдлаар болж 30-40 хувь нь л дадлага ажил хийдэг байсан. Харин энэ
удаагийн сургалт 60-70 хувьд нь дадлага ажил хийж байна.
-Сургалтанд хамрагдсанаар хамгийн ихээр юуг мэдэж авсан бэ?
-Би
өмнө нь оюутнуудынхаа юу хүсэж мөрөөдөж байгааг мэдэхийг хүсдэггүй
байжээ. Зөвхөн өөрийн мэдсэн сурсанаа заах гэж хичээдэг байж. Ажлын
байран дээр би очихгүй. Харин оюутнууд л очино. Тиймээс би тэдний юу
хүсэж байгааг сонсоод, дараа нь тэдний мэдэхийг хүсэж байгаа зүйлийг л
заах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Сургууль дээрээ очоод хамгийн
түрүүнд оюутнуудтайгаа ярилцана.
Энэ сургалтанд МУБИС, Архангай
аймгийн Багшийн сургуулийн багш нарын төлөөлөл хамрагдлаа. Өмнө нь
”Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” сургалтанд Ерөнхий боловсролын сургуулийн
нийт 27 мянган багшийг хамруулсан. Харин энэ удаагийн сургалт Багш
бэлтгэдэг их дээд сургуулийн багш нарыг хамруулсан гэдгээрээ онцлогтой
гэж “Багшийн мэргэжил дэшлүүлэх институт”-ийн мэргэжилтэн хэллээ.