
Нийслэлд өчигдөр гал түймрийн 12 дуудлага ирсэн бөгөөд дийлэнхи нь объектийн дуудлага байжээ. Харин орон нутагт Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Вангийн Цагаан-Уул” гэдэг газар энэ сарын 27-нд гарсан түймрийн цурамнаас дахин гал гарсныг унтраахаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн Хилийн зургадугаар застав, Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад сумаас нийт 95 хүн, автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.