Ихэнх
ярилцлага авч байгаа хүмүүс таныг байцааж дууссаныхаа дараа таниас асуулт
асуух боломж олгодог. Тиймээс үүнд бэлтгэлтэй байгаарай. Таны хувьд чухал зүйлс
болон компаний сонирхол, өөрийн сонирхлыг хослуулах зүйлсэд анхаарал
хандуулахыг хичээгээрэй.
Ажлын байрны тухай мэдэхийг хүссэн эсвэл мэдэх хэрэгтэй бүх
зүйлсийг ярилцлагын стиль болон бүтцийн маш өргөн хүрээтэйгээр мэдэх боломж
бий. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж үргэлж байдаг. Ярилцлагын үеэр та
дор хаяж 5 асуулт бэлтгэж ирэхгүй бол сониуч, сонирхолтой гэхээсээ илүү идэвхгүй
ярилцагчид тооцогдох талтай.
Онцгой асуултуудыг үл харгалзан, тухайн ажлын байрны тайлбарыг сайн харвал аль
нэг хэсэгт нь асуумаар байгаа асуулт гарч ирнэ. Тухайн ажлын байрны талаар
асууж болох дараах хэдэн жишээ асуултууд бий:
- Яагаад энэ ажлын байр компанид
шаардлагатай болсон бэ? - Энэ ажлын байрны үндсэн зорилго
болон үүрэг хариуцлага нь юу вэ? - Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн
тулд компани ямар хүлээлттэй байна вэ? - Би энэ ажлын байранд хэр
зэрэг амжилттай ажиллаж байгааг хэмжих хэмжүүр нь юу вэ? - Энэ ажил үүргийг хийж
гүйцэтгэхэд тулгардаг ямар нийтлэг бэрхшээлүүд байдаг вэ? - Энэ ажил үүргийг гүйцэтгэхэд
хэр их цаг зарцуулах шаардлагатай вэ? - Та бүхнээс ямар дэмжлэг, ажлын
байрны хөгжүүлэлт үзүүлэх вэ? - Та бүхний хувьд би ямар хүсэл
эрмэлзэлтэй байх хэрэгтэй вэ? - Энэ ажлын байр хаана багийн
бүтцэд тохирох вэ?
Ярилцлагандаа сайн бэлдсэнээр тухайн компанид ажиллах ямаршуу вэ гэдгийг олж
мэдэхэд туслах боловч өөрийгөө буруу ойлгуулахгүйгээр хариулт авч чадвал маш
сайн.
Эхний ээлжинд дараах асуултуудыг асуувал дээр:
Танай компанид ажиллахад хамгийн сайхан зүйл нь юу вэ?
- Энэ байгууллагын ажилчдаасаа
хүсэн хүлээдэг үндсэн чанар юу вэ? - Багийн сайн харилцааг хэрхэн
бий болгодог вэ? - Компанид ажилчдыг хэр их халж
сольдог вэ? - Ажилтнуудын тэтгэврийн талаар
ямар нэг төлөвлөгөө бий юу? - Компаний соёл ба менежментийн
стиль имижийг хэрхэн тодорхойлох вэ?
Өөрийн сонирхол, салбарын компаний талаарх мэдлэгээ харуулахын тулд зах зээл
дээр гарч байгаа компаний сүүлийн үеийн үйл ажиллагаа, асуудлуудын талаар
асуулт бэлтгэх нь сайхан санаа юм. Жишээ нь: “Танай компаний хоёр томоохон
өрсөлдөгч нэгдсэн нь салбарын ирээдүйд нөлөө үзүүлэх эсэх талаар та бүхэн юу
гэж бодож байна?” гэх мэт.
Ярилцлага авч байгаа хүмүүс таны асуултанд хэр сайн хариулна төдий
чинээ компаний талаар сайн мэдлэгтэй болно. Ярилцлага гэдэг бол зөвхөн ажил
олгогчдын хувьд та сайн тохирох хүн мөн үү гэдгийг харуулах зүйл биш юм. Хэрэв
та өөрийн ур чадвартаа итгэлтэй байгаа бол тухайн ажил олгогч таньд
тохирч байгаа эсэхийг бататгах арга хэрэгсэл гэдгийг санаарай.
Ерөнхийдөө цалин, хангамжийн талаар асуух нь сайхан санаа биш ч гэсэн та энэ
талаар асууж лавлаж чадвал та ажил олгогчийн төлөө юу хийж чадах вэ гэдгийг
харуулахаас илүү ажил олгогч таны төлөө юу хийж чадах вэ гэдгийг харуулдаг.
Эх сурвалж: http://biznetwork.mn/