Үндсэн хуулийн цэцийн дунд шатны хуралдаан Орос гуравдугаар сургуулийн хичээлийн байр, багш ажилчдын дотуур байрыг Монгол улсын өмчлөлд шилжүүлсэн тухай 1999 оны тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар гаргасан маргааныг шийдүүлэх өргөдлийн дагуу боллоо. Хуралдаан эхлэхэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан горимын санал гаргаж энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар авч хэлэлцэхгүй маргаан болохыг мэдэгдэв. Цэцийн бүрэлдэхүүн уг горимын саналыг хүлээн авч энэхүү маргааныг иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлэх шийдвэр гаргалаа.
Б.Энхмандах