“Click click boom” шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

“Click click boom” шинэ цомог гаргана

“Click click boom” бүлгийн залуус шинэ цомгийнхоо нээлтийг тун удахгүй хийх нь ээ. Тэдний “Нүүдэл” цомогт урьд нь огт цацагдаагүй 14 дуу багтсан бөгөөд “Нүүдэл” нэрний утгийг реппер Gee-ээс лавлахад “Нүүдэл” шатраар ярьвал энэ цомог маань “Click click boom”-ын дараагийн нүүдэл гэсэн утгийг агуулна. Харин Монгол ахуй талаас нь тайлбарлавал монголчууд угаасаа нүүдэлчин ард түмэн, байнга нүүдэллэж хөдөлгөөнд оршдог. Тэр утгаараа ч олон соёлыг олж авсан хүмүүс. Үүнтэй адил “Click click boom” хөдөлгөөнд байна гэсэн санааг харуулж байгаа юм” гэлээ.

“Нүүдэл” цомог арваннэгдүгээр сарын 30-ны 15:00 цагаа “Hifi mega store”-т  нээлтээ хийх ажээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж