Загас, тахианы мах илүүдэл жинтэй хүнд ямар тустай вэ?

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Загас, тахианы мах илүүдэл жинтэй хүнд ямар тустай вэ?

Яаж ч хичээсэн та илүүдэл жинтэй хэвээрээ л байна уу? Таргалалтын эх үндэс нь их идэх, идэвхигүй хөдөлгөөн юм. Илүүдэл жингээсээ салахын тул эрүүл бус аргаар хоолоо хэт сойн, их хэмжээгээр ус уух нь бие организмын хэвийн үйл ажиллагааг өөрчилж биеийн дархлааг сулруулж өвчинд өртөмтгий болдог. Хоол хүнсний зөв зохистой хэрэглээ нь таны эрүүл мэнд урт удаан наслахын хамгийн гол шалтгаан юм. Учир нь та гаднаас өөрийн бие организмдаа хоол хүнсээр дамжуулан шим тэжээлтэй болон шим тэжээлгүй хорт бодисуудыг авч байгаа тул зөв зохисгүй хэрэглээний улмаас таргалах, эд эрхтэндээ өвчлөл үүсгэх болон ходоод гэдэсний хямралын эх үүсвэрүүдийг эдгээрээс авч байдаг. Энэ удаа дан ганц махны ашиг тусыг авч үзье.

Сүүлийн үед бүх насны хүмүүс таргалалтай тэмцэж эхэлжээ. Фитнессийн багш, эмч нарын зөвлөж байгаагаар илүүдэл жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүс удаан шингэж өөх тос хуримтлуулдаг улаан махнаас илүүтэй эмчилгээ сувилгааны ач холбогдолтой хүний биед хурдан шингэдэг, уураг, эрдэс бодисын агуулагдах хэмжээ өндөр, хлострин өөх тос, илчлэгийн хэмжээ бага, шим тэжээл сайтай загас, тахианы цагаан махыг хэрэглэхийг зөвлөж байна.

Загас, тахианы цагаан мах яагаад танд хэрэгтэй вэ?

Загасны маханд “Омега-3” хэмээх тосны хүчил их хэмжээгээр агуулагддаг. Энэ хүчил нь зүрх судас, ясны эмгэг болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг судлаачид тогтоожээ. Хүн өдөрт 35 гр загасны мах тогтмол хэрэглэхэд зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 50 хувиар буурдаг болохыг нотолжээ. Иймээс л далайн гаралтай хүнс их хэмжээгээр хэрэглэдэг Японы хүн ам дундаж наслалтын үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохидог хэрэг.

Тахианы мах өөх тос багатай тул илүүдэл жин нэмэхгүй, жингээ тогтмол барьж уураг, эрдэс бодис төмөр, В-гийн төрлийн амин дэмээр баялагаараа малын махнаас давуу чанартай. Элэг, цөс, ходоод гэдэсний зарим үрэвслийн үед тахианы махны шөлийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар зөвлөдөг юм. Тахианы махны шингээх чанар бусад төрлийн махнаас илүү. Хүний бие махбодод үхрийн мах 5 цаг, харин тахианы мах 2-3 цагт бүрэн боловсорч дуусдаг гэнэ.

Тэгвэл эрүүл мэндэд мах, махан бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй. Гагцхүү сонголт, зөв зохистой хэрэглээ л эрүүл амьдрахад тус болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж