Музейн үзмэрүүдийг фонд руу зөөж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Музейн үзмэрүүдийг фонд руу зөөж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг тусгай фонд руу зөөж байна. Одоогийн байдлаар бүх үзмэрүүдийг баглаж бэлтгэсэн бөгөөд музейн залгаа байрлах тусгай фонд руу шилжүүлж буй талаар албаныхан мэдээллээ.

Байгалийн түүхийн музейн барилгыг актлах дүгнэлт гарснаар энэ оны зургадугаар сард музей хаагдсан юм. Ийнхүү музейн үзмэрүүдийг зөөж эхэлсэн бөгөөд тусгай фондод ойрын жилүүдэд музейн барилгыг барьж, ашиглалтанд  орох хүртэл гурван жилийн хугацаанд хадгалах ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж