
Өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд УИХ маань төсвөө баталснаар нэг хэсэгтээ амьсгаа авах шиг боллоо. Энэ өдрүүдэд гишүүн бүрийн ширээн дээр төсвийн задаргаа, тоонууд, тооны машин, олон хуудастай цаас хөглөрч байсан ба тэр дунд Д.Лүндээжанцан гишүүний томруулагч шил онцгой харагдав. Тэрээр түүний тусламжтайгаар өмнөө байгаа цааснуудаа хардаг аж. Үдээс хойш энэ талаараа УИХ-ын даргадаа учирлаж “Энэ чинь ямар жижигхэн юм бэ. Эсвэл ингэж жижиг бичиж, анзааруулахгүйгээр хаалганд гоол оруулах санаа байдаг юм уу” гэв. УИХ-ын дарга “өнгөрсөн бүхий л хугацаанд А4-ийн цаасан дээр хэвлэж ирсэн юм. Хэрэв харагдахгүй байвал А3 дээр хэвлэж өгч байя. Цахим хэлбэрээр ч байгаа шүү дээ, түүнийгээ томруулаад хараач” гэж ёжлож буй харагдав. Д.Лүндээжанцан гишүүн томруулдаг шилээрээ өмнөхөө дурандсаар, гишүүд компьютерийн дэлгэцээ ширтсээр л.
Б.ШАРХҮҮ