Ноён Жозе Мануэл Баррозогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Европын холбооны зүгээс хийсэн анхны өндөр хэмжээний айлчлал байсан юм.
Айлчлалын үеэр ноён Жозе Мануэл Баррозо нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцсан төдийгүй Монгол Улсыг GSP+ буюу хөнгөлөлтийн схемд үргэлжлүүлэн хамруулахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ нь Европын холбооны улсуудаас бусад оронд олгодог хөнгөлөлтийн схем бөгөөд үүнд хамрагдсанаар Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн тус бүс нутагт татваргүй нэвтрэх эрхтэй болдог аж. Энэ жилийн хувьд Европын холбоо ердөө есөн оронд энэ эрхийг олгосноос гадна манайтай нэг бүс нутгийн олон орон энэ схемээс хасагдсан нь бидний өрсөлдөх чадварын нэмэгдүүлж байгаа төдийгүй боломжоо ашиглаж чадвал асар том зах зээл өмнө маань нээгдэж буй хэрэг аж.
Мөн айлчлалын үеэр ноён Жозе Мануэл Баррозо нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан билээ.