Хэнтий аймаг Чингис хот болох уу?

Хуучирсан мэдээ: 2013.11.18-нд нийтлэгдсэн

Хэнтий аймаг Чингис хот болох уу?

Хэнтийн
аймгийн ИТХ-аас өнөөдөр (11.18) УИХ-д тус аймгийг Чингис хот болгох төслөө
өргөн барих юм байна. Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймгийн
төв Хэрлэн сумыг Чингис хот болгох хүсэлтээ аймгийн ИТХ-аас шийдвэрлэсэн
байна. Тиймээс өнөөдөр тус аймагт хүндэтгэлийн хуралдаан болох юм
байна.

Хэнтий аймаг нь засаг захиргааны хуучны нэршлийн дагуу
Өндөрхаан нэртэй байсан бол өдгөө шинэ хуулиар Хэрлэн сум хэмээн
нэрлэгддэг. Чингис хэмээн нэрлэснээр Чингисийн онгон байгуулж, аялал
жуулчлалыг хөгжүүлж буй Өвөрмонголоос илүү Хэнтий аймгийнхан Чингис
хааны цогцолбор барих тухай ажлын зураг гаргаж, аялал жуулчлалаар
дамжуулан эдийн засгийн өсөлтийг авчирна гэж үзэж байгаа аж. Чингис
цогцолбороос гадна бүтээн байгуулалтын олон ажил төлөвлөөд байгаа юм
байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж