Алдсан утсаа олоход туслах аргууд

Хуучирсан мэдээ: 2013.11.17-нд нийтлэгдсэн

Алдсан утсаа олоход туслах аргууд

Алдсан андроид утсаа олоход туслах шилдэг арван аппликэйшнийг танилцуулж байна.

1. Avast! Mobile Security

Avast Software компаний хөгжүүлсэн энэхүү аппликэйшн нь таны утас болон таблетыг элдэв вирус, хорлогч (malware) болон тагнах (spyware) програмаас хамгаалах болно. Мөн таныг алдсан утсаа олох хүртэл байршлыг нь заах ба таны хувийн файлыг хамгаалах үүднээс устгах ч чадвартай юм. Түүнчлэн утсан дээр анх аппликэйшн суулгах болон мемори карт хийхэд вирусыг нь хайх ба тохируулсан цагийн хуваариар тогтмол вирусыг хайж шалгаж байх болно.


2. Lookout Security Anti-theft

Таны утас вирустэх, хулгайлагдах, гээгдэх гэх мэтчилэн юу ч тохиолдож болно. Харин энэхүү аппликэйшн таныг юунд ч санаа зовохгүй байх боломжийг олгож байна. Lookout.com сайтруу орсноор та Google Map дээр өөрийн алдсан гээсэн утасныхаа байршлыг олох ба таны утасны дуу хаалттай байсан дохио дуугарах болно. Хэрэв цэнэг нь дууссан бол унтарахаас өмнөх байршлыг тодорхойлдог бөгөөд хэн нэгэн таны утсыг хулгайлсан эсвэл олоод түгжээг нь тайлах гэж оролдвол дэлгэцийн урдах камераар тухайн хүний зургийг нь авч байршлын хамт таны цахим шуудан руу илгээх болно.

3. Kaspersky Internet Security

Kaspersky нь таны Андроид ухаалаг утсыг дээд зэргээр хамгаалах болно. Танаас өөр хүн таны утаснаас юу үзэж болохыг зааж өгөх, дуудлага болон мессежийг шүүх, алдсан утсаа хайх зэрэг боломжтой. Мөн таныг интернэтээр аялах үед таны утсыг гэмтээх вирус элдэв спам зэргээс найдвартай хамгаалах болно.


4. Where"s My Droid

Энэ бол Alienman Tech-ээс хөгжүүлсэн аппликэйшн бөгөөд таны алдсан Андроид утасны байршилыг замчилах болно. Та утсаа олохын тулд анхааруулга мессеж илгээснээр дуугаргах, чичиргэх боломжтой бөгөөд GPS-ын замчилах системийг ашиглан утасаа олох юм байна. Where"s My Droid нь утсаа их гээдэг болон хаа нэгтээ тавьчихаад олдоггүй хүмүүст нэн тохиромжтой аппликэйшн шүү.

5. Seek Droid

Seek Droid нь GPS ашиглан таны утасны байршлыг хайх ба Google Map дээр байршлыг нь маш нарийн тодорхойлно. Мөн Seek Droid нь утас түгжих, SD карт болон өөр дээрх санах ойг устгах боломжуудтай юм байна.

Үргэлжлэлийг http://intechmongolia.blogspot.com-с уншина уу.

Э.ЛХАГВАДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж