
“Эрдэнэс Тавантолгой” ба IPO сэдэвт бага хурал өнөөдөр Чингис зочид буудалд болно. Уг хурал 15.00 цагаас эхлэх бөгөөд тус компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах эрх аваад байгаа “Deutsche bank” болон “Goldman sachs”, “Bnp Paribas” банкууд илтгэл тавих юм байна. Мөн Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа болон Лондон, Хонгконгийн хөрөнгийн биржийн талаар танилцуулга өрнүүлэх ажээ.
Ж.ГЭГЭЭ