Франц хүнд байдалд орлоо

Хуучирсан мэдээ: 2013.11.16-нд нийтлэгдсэн

Франц хүнд байдалд орлоо

Бразильд
2014 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
Европын бүсийн нэмэлт эрхийн төлөөх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.

Португалийн
шигшээ баг Шведийг нутагтаа хүлээн авч, 1:0 харьцаатай хожсон бол
Исланд болон Хорватын багийн тоглолт Исландад болж хуурай тэнцээгээр
өндөрлөжээ. Мөн Грекийн шигшээ баг Румыныг хүлээн авч тоглон 3:1
харьцаатай өрсөлдөгчөө хожсон байна. Харин Францын шигшээ баг Украйны
талбайд зочилж, 0:2 харьцаатай ялагдал хүлээснээр хүнд байдалд орлоо.
Дэлхийн аваргын өнгийг тодорхойлж, үргэлж хүчтэй өрсөлдөгчдийн тоонд
багтдаг байсан Францын шигшээ мягмар гаригийн шөнө болох хариу тоглолтод
нутагтаа зайлшгүй хоёроос дээш гоолын зөрүүгээр өрсөлдөгчөө хожих ёстой
болж байна. Өнгөрсөн шөнийн тоглолтод Украйны багаас Золзулья 61 дэх
минутад, Ярмоленко 82 дахь минутад тус тус гоолджээ.

Нэмэлт
эрхийн төлөөх хариу тоглолтууд арваннэгдүгээр сарын 19-нд болох бөгөөд
хоёр тоглолтын нийлбэрээр ялсан багууд 2014 оны ДАШТ-д оролцох эрхээ
авах юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж