Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Эрхүүд “зуд” болов

Монголын баруун аймгуудыг хамарсан хүчтэй шуурга болж, нийслэлд ч цас бударч байна. Энэ үзэгдэл ОХУ-ын Монголтой ойр хэсгүүдийг мөн хамарчээ. Урьд шөнө Эрхүү мужийн дийлэх хэсэг цасанд дарагдаж хоносон байна. Хот хоорондын авто замууд цасанд боогдож, Эрхүүгийн олон улсын нисэх онгоцны буудал хаагдахад хүрчээ. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр Байгаль нуур орчмын өмнөд хэсгийг бүтэн сар орох хэмжээний цас ганцхан шөнө дарж салхины хурд 20-23 м/сек хүрчээ. Цаг агаарын байдал ингэж огцом хувирсан нь Арктикийн хүйтэн агаарын урсгал Монголын илүү дулаан агаарын урсгалтай “мөргөлдсөн”-өөс үүссэн байна.
                       

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж