
Татварын ерөнхий газраас олон нийтэд зориулж, нэгэн арга хэмжээг нэвтрүүлэхээр болсон байна. Тус газраас байгууллага дээрээ “Татвар төлөгчдийн танхим” байгуулахаар болжээ. Уг танхимд татвар төлөгч иргэд, аж ахуин нэгж, оюутан сурагчид, гадаадын бизнесмэнүүд сонгосон, сонирхсон сэдвээр татварын байгууллагын удирдлагуудтай шууд харилцаж, мэдээлэл авч болох гэнэ. Ингэснээр аж ахуйн нэгж болон иргэдийн татварын талаарх ойлголт сайжирна хэмээн үзэж буй аж.
Ж.ГЭГЭЭ