Бага насны хүүхэд осгож нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Бага насны хүүхэд осгож нас баржээ

Цаг агаарын аюулт үзэгдлээс болж нэг нас зургаан сартай эрэгтэй хүүхэд осгож нас баржээ.  Хүү Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас зүүн тийш 70 км-ийн нутаглаж байгаа иргэн М-ын гэрээс өчигдөр 18:00 цагийн орчим гэрээсээ алга болсон тухай мэдээллийн дагуу эрж хайн өнөөдөр  06:30 цагийн орчим цогцсыг гэрийх нь ойролцоогоос олсон байна.  Мөн тус аймгийн  Өлзийт сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумдын зааг нутаг, “Цагаан суварга” гэдэг газар жуулчлалаар явж байсан БНСУ-ын иргэн 25 настай эмэгтэй  өчигдөр  15:00 цагийн орчим алга болжээ.  Түүнийг Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтэсийн дарга н.Бүрэнтогтохоос тодруулахад “Хоёр аймгийн цагдаагийн хэлтэс Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс нийт 32 хүн, таван  автомашинтайгаар хайж  байна.  Одоо Өмнөговь аймгийн зарим сумдаар 28-40 метр секунд хүртэл салхитай байна” гэлээ.

Ш.Чимэг


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж