Эрчим хүчний хэмнэлтийг эндээс эхэлье

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хэмнэлтийг эндээс эхэлье

Манай улсад эрчим хүчний хүрэлцээ хангамж жилээс жилд хомсдож байгаа тухай албаныхан байнга мэдээлдэг. Тэр хэрээр сэтгүүлчид хэрхэн яаж гэрэл цахилгаанаа хэмнэх талаар бичиж мэдээлэх болсон. Гэвч эрчмийнхэн өөрсдөө хэрхэн хэмнэлт хийж байгааг хотын нэгэн гудамжнаас харж болохоор байна. Төмөр замын уулзвараас баруун дөрвөн зам хүртэлх нэгэн гудамжны гэрэл бүтэн өдөржин асаатай байхад хэдий хэрийн цахилгаан зарцуулахыг тооцоод бодохоор цахилгаан шугам сүлжээнийхний үрэлгэн зардал гарч ирэх нь дамжиггүй. Хэрэглэх тусам үнэд орж байдаг ганц бүтээгдэхүүн эрчим хүч. Бусад бүтээгдэхүүний хувьд их хэрэглээний урамшуулал байдаг бол эрчим хүчний хувьд бага хэрэглэж, хэмнэлт гаргасанд нь урамшуулал олгодог онцлогтой. Гэтэл хотын төвийн гудамжийг өдрийн турш гэрэлтэй нь өнжөөчихөөр айл гэр, албан байгууллагын төвшинд хэмнэлт, гамналтын тухай ярих хэрэг байна уу. Хотын гудамжны гэрэлтүүлэг манайд хамаагүй гэж цахилгаан түгээхийнхэн хэлж болох. Тэгвэл гэрэл цахилгаанаа хэмнэж гамналгүй өдөржин асаасан Гэрэлтүүлэг чимэглэлийнхэнтэй хариуцлага тооцвол ямар вэ.

Д.ЦЭЭНЭ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж