НҮБ уур амьсгалын өөрчлөлтөөр хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

НҮБ уур амьсгалын өөрчлөлтөөр хуралдаж байна

НҮБ-ын гишүүн 190 гаруй орны төлөөлөгчид энэ арваннэгдүгээр сарын 11-22 –ны өдрүүдэд Польшийн нийслэлд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар хуралдаж байна. Энэ хуралдаанаар хөрөнгөтөн орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд хөгжиж буй орнуудыг санхүүжүүлэх амлалтын талаар авч хэлэлцэж байгаа гэнэ. Хятадын төлөөлөгч Су Вейн мэдээлснээр хөгжингүй орнууд өнгөрсөн 2010 онд уур амьсгалын өөрчлөлтөнд ихээр өртөж буй ядуу буурай орнуудад 30 тэрбум ам.доллар өгөхөөр амлажээ.

Түүнчлэн баян орнууд хэрхэн 2020 он гэхэд дээрх мөнгөн дүнг 100 тэрбум ам.долларт хүргэх талаар тодруулах хэрэгтэй байгаа гэнэ. Олон улсын зүгээс Кёотогийн протоколыг амжилттай хэрэгжүүлж, ирэх 2020 оноос хойш хүлэмжийн хийн ялгарлыг арилгахын тулд 2015 оноос өмнө зөвшилцөлд хүрэх ёстой аж. энэ удаагийн НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хуралдааны эн тэргүүний асуудал нь санхүүжилтийг шийдвэрлэх гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж