
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан, ажлын хэсгийн ахлагч Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, МУИС-ийн Алтай хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, профессор Ш.Чоймаа, Монгол улсын Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Ц.Бавуудорж, Зохиолч, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар оролцож үг хэллээ.
Дээрх үйл ажиллагааны үеэр Уран бичгийн багш, уран зураачид “Уран бичгийн үзүүлбэр”- ийг танхимд цугласан олонд үзүүлж сонирхуулсан юм.
Уг арга хэмжээнд аймаг, сум, багийн ИТХ-дарга, сургуулийн захирлууд, монгол хэл, УЗ-ын багш, сурагчид хамрагдан “Монгол бичгээ олуулаа эзэмшицгээе” уриалгыг дэвшүүлэн өнөөдөр өндөрлөж байна гэж Баянхонгор аймгаас мэдээлэв.