“Бахархан дуурсах 35” соёл, урлагийн төслийн шилдэгийн, шилдгүүдийн нэгдсэн гала тоглолт өнөөдөр /11.15/ Уурхайчин соёлын ордонд болно. Энэхүү тоглолт төсөл хэрэгжих хугацаанд хамгийн шилдэгээр тодорсон 24 үзүүлбэрээс бүрдэх юм байна. Түүнээс гадна энэ үеэр шилдэг жагсаал, шилдэг жагсаал, шилдэг тоглолт, “Бид чадна” цэнгээнт нэвтрүүлгийн шилдэг оролцогч зэргийг тодруулах шагналын ёслол болох гэнэ. Өнгөрсөн 4-р сараас эхэлсэн уг төслийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 24 хэлтсийн бүрэн хэмжээний 25 тоглолтод 1300 орчим уран сайханч оролцож, 14 мянга орчим үзэгчдэд хүрчээ. “Бахархан дуурсах 35” соёл, урлагийн төслийн хүрээнд хэлтэс бүрийн урлагийн тоглолт, түүхэн замналын үзэсгэлэн, баярын жагсаал зохион байгуулсанаас гадна “Бид чадна” цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулжээ.
“Бахархан дуурсах 35” соёл, урлагийн төслийн энэ төрлийн бусад арга хэмжээнээс ялгарах хэд хэдэн онцлог байгааг зохион байгуулагчид нь хэлж байна. Тухайлбал, оролцогчдод урлаг соёлын чадварыг эзэмшүүлэх, сурталчилан таниулах, Алдаршуулах, Хөгжөөн баясгах гэсэн гол үзүүлэлтийг орхигдуулагүй юм. Дээрх төслийг хэрэгжүүлэхэд 20 сая төгрөгийг зарцуулсан. “Бахархан дуурсах 35” соёл, урлагийн төсөлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчид идэвх зүтгэлтэй оролцсон гэдгийг хэлтсийн арга зүйчид онцолоо.