Хуучирсан мэдээ: 2013.11.15-нд нийтлэгдсэн

Дэлгүүрүүд болиочээ

Улаанбаатар хотод олон тулгамдсан асуудлууд байна. Үүний нэг нь хог. Хэдийгээр хотын удирдлагууд хогтой тэмцэхийн тулд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч бүрэн гүйцэт хэрэгжихгүй л байна. Үүний нэг буруутан нь та, бид, өөрсдөө юм. Хамгийн энгийн жишээ л гэхэд БЗД-ын Шар хадны эцсийн автобусны буудлын зогсоолын хэсэг. Өмнө нь энд иргэдэд зориулсан тусгай автобусны зогсоол байгаагүй. Харин сүүлд дүүргээс халуун нарнаас сүүдэрлэж, бороо, салхинаас нөмөрлөж, хөгшдөд амрах сандал бүхий тохилог автобусны зогсоол барьж өгсөн. Гэвч яг энэ автобусны зогсоолын хажууд тэр хавийн худалдаа эрхлэгчид хогоо авчраад овоолчих юм. Үүнээс нь болоод хүмүүс автобусны зогсоолоо ашиглахгүй байна. Хогны автомашинууд бол тэдний овоолсон хур хогийг ачаад байх шиг байгаа юм. Харин хэнэггүй, “тархи нь хогоор дүүрсэн” дэлгүүрийн эзэд дадсан зангаараа автобусны зогсоолын хажууд хогоо овоолоод л байна. Үүнийгээ болиочээ шар хадны дэлгүүрүүдээ!!!. Бас үүнийг нь болиулах арга хэмжээ аваачээ! БЗД-ын удирдлагууд аа.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж