Бид 2 хуримаа хийгээд 7 дах жилдээ
явж байна даа. Одоогоор хүүхэдгүй л дээ. Хуримаа хийнгүүтээ сарын дараа бид 2
гадаад явсан. Би мастерт сурах болсон юм. Тэгээд л хань намайг дагасан хэрэг.
Дээр нь бид 2т хуримаа хийгээд тусдаа гараад амьдрах гэр ч байсангүй, тэгэхээр
бид 2ын бүх амьдрал бие даалт маань гадаадаас эхэлсэн л дээ. Нэг талаар их
ашигтай байсан гэсэн үг. Хоёр гэр бүлээс бид 2ын амьдралд нөлөөлөх нөлөө
байгаагүй учир бид 2 өөрсдөө бүх асуудлаа шийддэг байсан юм. 6н жил амьдарлаа.
Би ч магистераа дуусчихсан, оюутан байхаасаа л ажиллаж байсан компанидаа 5н жил
болчихож.
Сүүлийн 2-3н жил бол ер нь байнга л маргалдаж, санал зөрж, амар биш болсон юм.
Тэгтэл сүүлдээ хань хамт Монголдоо очиж ажиллаж амьдарья, эх орон юм чинь болж
л таарна гэдэг санал гаргалаа. Би ч Монголдоо очих нь сайхан ч хүмүүсийн боддог
шиг их мөнгө цуглуулсан ч юмгүй бас бусдын л адил Монголд очоод авах их
стресснээс жаахан зүрхшээж байсан болохоор нэг их явах дургүй байлаа. Бид 2
нилээд маргалдсаны эцэст би ямар ч байсан нөхрөө дагахаар шийдлээ. Уул нь амиа
бодвол тэндээ л ажлаа хийгээд нэг их мөнгө төгрөг цуглуулахгүй ч сэтгэл амар,
стрессгүй амьдраад л байх боломжтой байв.
Монголдоо эргээд ирсний дараа ханийн маань хандлага эрс өөрчлөгдөж эхлэв.
Ямарваа шийдвэр гаргалт, асуудлууд дээр надад их буулт хийдэг болж, хайрлаж
халамжлах нь ч арай өөр болсон нь илт мэдрэгдэв. Тэгээд би бодлоо. Манай
Монголын хувьд ихэнхидээ эмэгтэй нь илүү боловсролтой, өндөр цалинтай ажил
хийчихдэг, тиймдээ ч шийдвэр гаргалтыг цаагуураа эхнэрүүд атгаж байдаг, тэр нь
заримдаа нөхрүүдэд хүндээр тусдаг. Мэдээж л өрх гэрийн тэргүүн учраас зөв ч
байсан буруу ч байсан эхнэрийгээ өөрийнх нь шийдвэрийг хүндэлж, дагаасай гэж их
хүсдэг. Ямар ч байсан би одоогоор нөхрийнхөө шийдвэрийг дагаад л явж байна.
Хандлага нь эрс өөрчлөгдсөн. Бас өөртөө илүү итгэлтэй болчихсон юм шиг
санагдаад байна.
Хэлэх гэсэн санаа маань : Эмэгтэйчүүд бид илүү боловсрол мэдлэгтэй, илүү
ухаалаг байх үе байдаг ч гэсэн нөхрүүдээ бид хүндэлж, санаа оноог нь дагаж,
нөхөртөө найр тавьж байх нь тэднийг илүү их хүчирхэг болгодог юм байна. Миний
нөхрийг би л хайрлаж хүндлэхгүй бол нийгэм дээр өөр хэн л хайрлаж, хүндлэх вэ
дээ.
Зулаа