
Өнөөдөр билгийн тооллын 27. Таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Эл өдөр гэмтнийг гэсгээх, сүм дуганыг сэргээх, тойн болох, хишиг дуудуулах, хот балгад, цэрэг, цагдаагийн үйл, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Тиймээс эрхэм түшээд бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг ид ярьж байгаа энэ үед анхаарлаа хандуулаарай. Энэ өдөр дорны зурхайд морь жилтэй эрхэм гишүүн З.Энхболд, нохой жилтэй З.Алтай, Э.Бат-Үүл нарт аливаа үйлийг хийхэд эерэг сайн хэмээсэн байна. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Харин өнөөдөр гөлөг тэжээх, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу юм байна. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өлзийтэй сайн.
Улс төрийн зурхай

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин