“Вояжер ресорсиз” алт, зэсийн төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

“Вояжер ресорсиз” алт, зэсийн төсөл хэрэгжүүлнэ

Австралийн хөрөнгө оруулалттай “Вояжер ресорсиз” компани Өмнөговь аймаг дахь Хонгорын алт, зэсийн төслийг бүхэлд нь эзэмших болжээ. Дэлхийн зэрэглэлийн Оюутолгойн алт, зэсийн ордоос баруун тийш 320 километрийн зайд орших тус орд 3.75 тэрбум тонн хүдрийн нөөцтэй гэнэ. Олборлолтоо даруй эхлэх сонирхолтой байгаа тухай тус компанийн гүйцэтгэх захирал Келл Ниелсен мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад,, “Вояжер ресорсиз” компани Баянхонгор аймаг дахь Дальтын овооны алтны ордын 80 хувийг эзэмшдэг бөгөөд Цагаанчулуут, Цагаан, Аргалантын алтны ордод олборлолт хийдэг аж.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж