
10 орчим сая машин борлуулахаар байгаа нь дэлхийн худалдааны лидер
болгох юм. Нийт дүнгээр тус концерн 71 сая машин борлуулна гэсэн тооцоог
эдийн засагчид хийсэн байна.
Европт борлуулалтын хямрал
нүүрлэсэн ч авто үйлдвэрлэгчид энэ жилд өмнө байгаагүй хэмжээгээр машин
худалдах гэнэ. Энэ талаар Германы автын менежментын төвийн (CAM) хийсэн
Automotive Performance 2013 судалгаанд өгүүлжээ. Худалдааны өсөлтийг
Хятад АНУ-ын зах зээл гаргасан байна.
Toyota – лидер, Nissan – сүүл баригч
САМ-ын
оны эхний гурван улирлын урьдчилсан тооцоогоор, дэлхийн хэмжээнд
борлуулалтын лидер нь Toyota концерн болж байна. Японы үйлдвэрлэгч энэ
жилд 9,75 сая машин худалдана. Түүнээс Америкийн General Motors концерн
ялимгүй хоцорч 9,7 сая машин худалдах ажээ. Лидерүүдийн эхний гуравт
тэдний дараа Германы Volkswagen 9,6 сая машин худалдах учир орж байна.
Харин хамгийн их иноваци нэвтрүүлсэн гэж германчууд тооцогджээ.
Сүүл
баригч гуравыг найман хувиар худалдаа нь буурсан Францын PSA (Peugeot
ба Citroen) тэргүүлэв. Дараа нь Nissan (-2,3 хувь) ба Renault (-0,3
хувь) тус тус орлоо. Ирэх жилд концернүүд 73 сая машин худалдахаар
байгаа нь гурвани хувийн өсөлтийг гаргах юм.