
Өнгөрсөн 2010-2012 оны үед Монгол Улсын Засгийн газар иргэн бүртээ 500 мянган төгрөгийг бэлнээр тараасан. “Эх орны хишиг” нэрээр “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулан нэг сая 900 мянган иргэнд сар болгон 21 мянган төгрөг олгосон байна. Уг мөнгийг аваагүй иргэдэд нөхөн олгохоор 2013 оны төсөвт 32 тэрбумыг суутгасан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө амжиж авахгүй бол дахин олгохгүй гэнэ. Тиймээс 500 мянган төгрөгөө авч амжаагүй иргэд арванхоёрдугар сарын 31-нээс өмнөх аймаг, дүүргийнхээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт хандан мөнгөө авахыг холбогдох газраас зөвлөж байна.
Н.ГЭГ