Rokitbay насны хязгаар тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Rokitbay насны хязгаар тогтоолоо

Хэрвээ би өөртөө зөвлөж байвал “Бүү залхуур гэж хэлнэ” Rokitbay хэлж байна. Залуу уран бүтээлч реппер Rokitbay тун удахгүй тоглолтоо хийх нь ээ. “Пуужин Баяраа”, “Нэг өдрийн хаан”, “Эвдэрхий  хүн” гэх уран бүтээлүүдээр нь түүнийг танихгүй залуу хүн гэж бараг л байхгүй болов уу? Тэрээр маргааш орой “Vegas” шөнийн клубт 21:00 цагаас өөрийн “Unplugged” тоглолтоо фенүүддээ толилуулах юм. Тоглолтоо насны хязгаартай фенүүдэд нь буюу зөвхөн 18 наснаас дээш насны хип хоп сонирхогчдод зориулжээ. Тоглолтын тасалбарыг “Vegas” шөнийн клубээс 30 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж