“Бидний хүсэл зорилго” нийтлэлийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

“Бидний хүсэл зорилго” нийтлэлийн уралдаан зарлажээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг. НҮБ-н хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн хүрээнд “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-аас “Бидний хүсэл зорилго” нэртэй нийтлэлийн уралдааныг хүүхэд, залуучуудын дунд зарлаад байна. Уралдааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх нь зөрчигдсөнөөс тэдэнд тулгамддаг асуудлуудыг нийгэмд таниулах юм. Уралдааны материалыг энэ сарын 25-ны дотор badam_otgoo@yahoo.com, tuulkhatan@gmail.com xаягаар авах бөгөөд шилдэг гурван бүтээлийг шалгаруулж (100-250.000), олон нийтэд хүргэнэ.

Нийтлэлийн сэдэв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх нь зөрчигдөж буй асуудлууд байх бөгөөд 1500 үгээс хэтрэхгүй байх аж. “Бидний хүсэл зорилго” нэртэй нийтлэлийн уралдааны талаарх мэдээллийг www.news.bidchadna.mn сайтаас болон 99741916, 99236181 дугаараас тодруулаарай.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж