
Сүхбаатар дүүргийн шүүхэд Г.Уянга гишүүний хүсэлтээ энэ сарын 13-нд буюу өчигдөр өгсөн бөгөөд хуулийн дагуу түүний хүсэлтэд 72 цагийн дотор хариу өгөх ёстой юм байна. “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нь одоогоор хорих 461-р ангид хоригдоод байгаа бөгөөд түүнийг саяхан тус анги руу шилжүүлсэн юм. Сануулахад, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нь Төрийн ордонд галт зэвсэг барьж нэвтэрсэн бөгөөд их хэмжээний тэсэрч, дэлбэрэх бодис нуусан, биедээ авч явсан хэргээр сатуулагдан, шалгагдаж байгаа юм.
Ш.ЧИМЭГ

