Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна

Төсвийн байнгын хороо Төрийн ордоны “А” танхимд яг одоо 2014 оны Төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуралдаанаар “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэгийг хийж байна.

Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дөрөв дэхь хэлэлцүүлэг рүү шилжүүлэх юм. Хуулийн дагуу 2014 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах журамтай юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж