“Барса”, “Реал” хоёул хариуцлага хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

“Барса”, “Реал” хоёул хариуцлага хүлээнэ

Хөлбөмбөгийн ертөнц дэх агуу дербигийн хойноос олон үйл явдал өрнөсөөр
байна. Энэ нь шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн Жозе Моуриньогийн үгнээс
эхлэлтэй юм. Гэхдээ Европын хөлбөмбөгийн холбоо “Барса”-г ч зүгээр
өнгөрөөхгүй бололтой. Тус багийн хэвлэлийн төлөөлөгч Тони Фрейша
клубынхээ байр суурийг илэрхийлэн, Европын хөлбөмбөгийн холбоо Жозе
Моуриньогийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэнд хариуцлага тооцох
болсныг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгнийх нь
төлөө UEFA-гаас Жозе Моуриньод сахилга батын арга хэмжээ авна гэсэнтэй
бид санал нэг байна. Түүний хэлсэн үг UEFA-гийн сахилгын кодын тавдугаар
бүлгийн B болон C зүйлийг зөрчиж байгаа. B зүйлд сахилга баттай байх
гэж заасан байдаг бол С зүйлд хөлбөмбөгийн спорт болон UEFA-гийн нэр
хүндэд сөргөөр халдаж болохгүй гэж заасан байдаг” хэмээн ярьжээ. Гэхдээ
“Реал Мадрид” ганцаараа торгууль хүлээхгүй бололтой. Өөрөөр хэлбэл,
UEFA-гийн эрх бүхий хүмүүс тоглолтын бичлэгийг дахин үзэж,  тавдугаар
сарын 6-нд шийдвэрээ гаргах гэнэ.


Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж