Ким Юүна ирэх сард тэмцээнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Ким Юүна ирэх сард тэмцээнд оролцоно

Олимп, дэлхийн аварга Ким Юүна ирэх сард (12.05-08) Хорват улсын нийслэл Загреб хотноо болох “Golden Spin Zagreb” тэмцээнд оролцохоор болжээ.

Энэ жил 23 настай, БНСУ-ын нэрт уран гулгагч Ким Юүна өнгөрсөн долоо хоногт: “Бэртлийн эдгэрэлт 70 хувьтай болсон бөгөөд бэлтгэл дээр гурвын эргэлт хийж байгаа. Тиймээс ирэх сард болох тэмцээнд бүрэн дүүрэн орох хүсэлтэй байна” хэмээн мэдэгджээ.  

Өнгөрөгч есдүгээр сард баруун хөлөндөө (өлмийн яс) бэртэл авсан Ким Юүна энэ улирлын Гран при тэмцээний цувралд /хоёрт нь орох/ оролцож чадаагүй. Тиймээс тэрбээр шилдэг зургаан гулгагч оролцдог "Grand Prix Final-д оролцох боломжгүй болсон. Сочигийн өвлийн олимпийн өмнөх томоохон сорил бол “Grand Prix Final” тэмцээн юм.

Энэ улирлын “Grand Prix Final” тэмцээн ирэх сарын 5-8-ны өдрүүдэд Японы Фүкүика хотноо болно. Тус тэмцээнд одоогоор дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт Японы Мао Асада оролцох бозлоо хангаад байна. Тэрбээр өнгөрөгч сард Америкийн “Гран при”, өнгөрөгч долоо хоногт Токио хотноо болсон “NHK Trophy”-д түрүүлснээр “Grand Prix Final”-д оролцох эрхээ аваад байна.

Сануулахад, ирэх амралтын өдрүүдэд /11.15-17/ Францын Парис хотноо Гран при тэмцээний тав дахь цуврал болох "Trophée Eric Bompard" тэмцээн болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж