Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мандатыг хүчингүй болгох уу?

Хуучирсан мэдээ: 2013.11.14-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мандатыг хүчингүй болгох уу?

Он дамжин хууль шүүхээр явсан Увсын гишүүд УИХ-ын зөөлөн сэнтийнээсээ тун удахгүй буух бололтой.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар саяхан Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын мандатыг хүчингүй болгохоор ярьсан гэнэ. Тодруулбал, эрхэм гишүүдтэй холбоотой шадар туслах, туслахууд ял авч, тодорхой хүмүүс хуулийн дагуу мөнгөө 10 дахин өсгөөд авчихсан учраас СЕХ асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй болсон сурагтай.  Гэхдээ энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэтэл мэдээллийг задлахгүй байхыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гишүүддээ үүрэгдэж, хуралдааны шийдвэрийг нууцалж байгаа юм байна.

Энэ хэргийн тухайд дахин тодруулбал, эрүүгийн хэргийн шүүхээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч, шадар туслах, штабын дарга нь сонгогчдын саналыг худалдаж авсныг нотлон тэдэнд ял оноогоод байгаа бол Захиргааны хэргийн шүүхээр “Энэ хэргийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй” гэдэг дүгнэлт гаргачихаад байгаа. Мөн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өнгөрсөн долоо хоногт СЕХ-нд хандаж дээрх асуудлын хүрээнд өргөдөл гаргасан юм. Ийм учраас СЕХ эл асуудлыг хэлэлцсэн бололтой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж