-Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтыг голчлон ямар хичээлээр өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-Бүртгэлийн нэгдсэн дүнгээс харахад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын олонхи нь математик, англи хэл, нийгэм, физик, химийн хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Тодруулбал, бүртгүүлсэн 39 мянга гаруй сурагчийн 20-29 мянга нь эдгээр хичээлийг сонгож бүртгүүлсэн. Нэг хүүхэд хэдэн ч хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжтой. Гурван төрлийн хичээлээр 8000 гаруй, 4-6 хичээлээр тус бүр 10 мянга гаруй хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн гэсэн тоо гарлаа.
-“Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг тестийн эмхэтгэлээс тэр хэвээр нь түүвэрлэнэ. Аль эсвэл бага зэрэг өөрчилнө” гэсэн яриа байна. Тестийг яаж боловсруулах юм бэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалын тестийг энэ онд гаргасан тестийн эмхэтгэлээс ямар нэгэн өөрчлөлт оруулалгүйгээр түүвэрлэж авна.
-Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн шалгалттай холбоотой мэдээлэл, сургалтыг явуулж байна уу?
-“Боловсрол суваг” телевизтэй хамтран теле хичээл заах төлөвлөгөөтэй байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр ашиглах тест, дасгалыг хэрхэн бодох аргачлалыг мэргэжлийн багш нар заана. Гэхдээ яг хэзээнээс эхлэх вэ гэдэг тов нь хараахан гараагүй байгаа.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин