Муу сурвал тэтгэлэг авахгүй

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Муу сурвал тэтгэлэг авахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Харин энэхүү тогтоолын төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан байна. Уг хууль батлагдсанаар ирэх 2014-2015 оны хичээлийн жилээс эхэлж нийт төгсөгчдийнхөө тодорхой хувийг ажлын байраар хангасан их, дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгох боломж нээгдэнэ. Ингэхдээ тухайн сургуулийн оюутан нь дунд, муу сурвал сар тутамд 70 мянган төгрөгөөр тооцож байгаа тэтгэлэг авахгүй, онц, сайн сурсан нөхцөлд сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах бололцоо нээгдлээ.

Түүнчлэн улсын хэмжээнд 90 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд өөрийн гэсэн сургуулийн байртай, үндсэн багштай сургуулийн оюутанд энэхүү тэтгэлгийг олгоно гэх шалгуур ч мөн үйлчлэх болж байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж