Цэргийн тангараг өргөх ёслол болно

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Цэргийн тангараг өргөх ёслол болно

  МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ

Монгол улсын иргэн Зэвсэгт хүчинд алба хаахдаа цэргийн тангараг өргөнө.
Цэргийн тангараг нь цэргийн алба хаагчийн эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт үнэнчээр зүтгэхээ илэрхийлсэн баталгаа мөн.
Цэргийн албанд шинээр татагдагч,цэргийн сургуульд элсэгч цэргийн анхан шатны бэлтгэл хийж, цэргийн алба хаагчийн үндсэн үүргийг мэдэж, Цэргийн тангараг, Байлдааны туг, цэргийн албаны онцлогийг судлан ойлгосны дараа цэргийн тангараг өргөнө.

ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛНО

Цэргийн жинхэнэ албаны 2013 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” Зэвсэгт хүчний хэмжээнд доорхи өдрүүдэд болно. Үүнд

-Ерөнхий зориулалтын цэргийн ангиудын “Цэргийн тангараг өргөх ёслол” 2013 оны 11 дугаар сарын 17-нд болно. Улаан-Баатар цэргийн хүрээний ангиудад хувиарлагдсан дайчдынх Төв аймгийн Алтанбулаг суманд байрлаж байгаа Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн шинэ дайчдын сургалтын төвд, Зэвсэгт хүчний 029, 032, 336, 338 дугаар ангиуд дээр

-Хилийн цэргийн ангиудын “Цэргийн тангараг өргөх ёслол” 11 дугаар сарын 24-нд Хилийн цэргийн 0101. 0108, 0151, 0306 дугаар ангиуд дээр
 
-Дотоодын цэргийн ангиудын “Цэргийн тангараг өргөх ёслол” алба хааж  байгаа дайчдынх 11 дугаар сарын 17-нд Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр тус тус болно.

Эх сурвалж: www.erdenet.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж